Оюун ухааны тэрбумтан болоорой! - Шинэ бичлэгүүд http://nogunaa.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Wed, 17 Mar 2010 15:59:18 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[Хөдөлгөөнийг орлох эм гэж үгүй]]> http://nogunaa.blog.banjig.net/post.php?post_id=396941  

За би гэдэг хүн чинь жин нэмээд, хөдөлгөөний дутагдалд ороод удаан суухаар хүзүү, толгой хөшиж эхэлдэг юм байна. Тэгээд дараах байдлаар арга хэмжээ авч эхэллээ. 

[...]]]> Wed, 17 Mar 2010 15:59:18 +0800 http://nogunaa.blog.banjig.net/post.php?post_id=396941 <![CDATA[Эрүүл мэндээрээ гоёхуй]]> http://nogunaa.blog.banjig.net/post.php?post_id=396930  

Заримдаа боддог юм. Хүн хувцас өмсдөггүй нүцгэнээрээ явдаг байсан бол бүгд биеэ арчлаад, урдуур хойгуур унжсан, илүү гарсан мөх өөхтэй болохгүй байх байсан болов уу гэж? хэхэ зүгээр бодол шүү.

[...]]]> Wed, 17 Mar 2010 15:49:35 +0800 http://nogunaa.blog.banjig.net/post.php?post_id=396930 <![CDATA[Яагаад чи үнэнч байсан юм бэ,]]> http://nogunaa.blog.banjig.net/post.php?post_id=395023 Яагаад чи үнэнч байсан юм бэ,
Сэтгэл минь...
Яах гэж түүнийг л санаад, хүлээгээд байсан юм бэ,
Зүрх минь...
Алдсан, гомдсон, өнчин сэтгэлээс, зүрхнээс
Ахин дахин асууна
Гэвч, уйлахаас өөр чимээгүй
Хүлээгээд л байсан сэтгэлийг минь
Хүүхэд шиг гомдоож, уйлуулж орхичихоод
Хаа нэгтэй тэр тачигнатал инээгээд л
Харамсах ч үгүй дарс шимж суугаа болохоор
Урагдсан, зүсэгдсэн сэтгэл минь чи
Уйл даа уйл
Ахиж урсах нулимс ч үлдээлгүй
Асга даа, бүгдийг нь асга
Хэнд ч хэрэггүй ийм шаналалыг
Ийм хайрыг
Хийсгээд, асгаад, хүнд бэлэглээд
Бүгдийг нь дуусга...

Зохиогч: Б. Батзаяа

]]>
Mon, 15 Mar 2010 09:40:52 +0800 http://nogunaa.blog.banjig.net/post.php?post_id=395023
<![CDATA[Өнгөгүй, үнэргүй, аниргүй]]> http://nogunaa.blog.banjig.net/post.php?post_id=395021

Гомдсон сэтгэл ямар ч өнгөгүй
Гомдсон сэтгэл ямар ч 
үнэргүй
Гомдсон сэтгэл ямар ч чимээг
үй
Горьдлоор д
үүрсэн, голдоо ортол
Гомдсон сэтгэл ямар байдаг гээч?
Өнгөгүй, үнэргүй, аниргүй
Нулимс шиг гашуун, ш
үүдэр шиг тунгалаг...
Халуун гэхээр дагжин чичирсэн
Х
үйтэн гэхээр хорсож шатсан
Гар х
өлөөс нь хагацал зүүгдчихсэн
Гасалсан, орилсон, гэхдээ чив чимээг
үй
Хачин л юм байна...
Харин гомдоосон сэтгэл ямар байдаг юм бэ?

Зохиогч: Б. Батзаяа

]]>
Mon, 15 Mar 2010 09:23:01 +0800 http://nogunaa.blog.banjig.net/post.php?post_id=395021
<![CDATA[Уруулсан, зүсүүлсэн зүрхээ]]> http://nogunaa.blog.banjig.net/post.php?post_id=395020  

 

Зүрхийг минь чи мөн ч их зүсэх юм

Зүрхээ би мөн ч их зүсүүлэх юм

Өчнөөн шархалсан зүрхээ тэврээд

Өөдөөс чинь би

Гомдсон хүүхэд шиг ширтэнэ.

Цустай гараараа намайг тэврээд

Инээмсэглэхэд чинь

Цурхиртал уйлаад

Ганцхан удаа уучилмаар санагдана.

Эргээд хартал, цусан зам...

Би их холоос иржээ

Инээмсэглэл чинь тэртээ цаанаас цуурайтна

Зүрхийг минь чи ямар эрт зүсээ вэ

Зүрхээ би чамд ямар ч эрт өгөөв дээ...

Зохиогч: Б. Батзаяа

 

 

 

]]>
Mon, 15 Mar 2010 09:17:53 +0800 http://nogunaa.blog.banjig.net/post.php?post_id=395020
<![CDATA[Ухаарлын алтан хором]]> http://nogunaa.blog.banjig.net/post.php?post_id=386202

Ухаарлын алтан хором... Аав минь надад энэ хормыг мэдрүүллээ. Жил жилээр нас нэмж, олон олон хүмүүстэй харилцаж, амьдралын далайд хөвөх зуур сайн муу янз бүрийн л зүйл тохиолдох юм. 

Өчигдөр би ажил дээрээ нэг хүнтэй үл ойлголцох байдалд ороод... Сэтгэл их л тавгүй байлаа. Би ухаантай л даа. Бас ууртай. Тэгээд маргалдаад том том дугараад... Одоо бодоход өөрөөсөө ичих шиг. 

[...]]]> Fri, 05 Mar 2010 10:31:38 +0800 http://nogunaa.blog.banjig.net/post.php?post_id=386202 <![CDATA[Далд]]> http://nogunaa.blog.banjig.net/post.php?post_id=385048

Өчигдөр орой ажлаас харих замдаа ёстой л нэг ямар ч хяналтгүйгээр инээгээд л байлаа. Инээгээд л байлаа. Шалтгаан нь их энгийн. Мэдэх ёсгүй нууцыг мэдчихсэн юм... Ёстой төсөөлөөч үгүй хүн.... хэхэхэ
Амьдрал аа гэж. Үнэхээр баялаг юм даа л гэж бодогдов. Далд ч билүү нууц ч билүү амрагийн тухай л даа. Ямар ч байсан эхнэрийн тухай лав биш. 
[...]]]>
Wed, 03 Mar 2010 18:41:39 +0800 http://nogunaa.blog.banjig.net/post.php?post_id=385048
<![CDATA[Эцсийн мөч ирэхэд]]> http://nogunaa.blog.banjig.net/post.php?post_id=384584

Эцсийн мөч ирэхэд "Би хүн шиг хүн байсан" гэж нүүр бардам хэлэхийг хүсч байна. 

[...]]]> Tue, 02 Mar 2010 22:35:46 +0800 http://nogunaa.blog.banjig.net/post.php?post_id=384584 <![CDATA[Багшаа намайг уучлаарай]]> http://nogunaa.blog.banjig.net/post.php?post_id=384572

За блогт маань УУЧЛААРАЙ гэдэг булан байдаг билээ. Хамгийн анх нэгэн залуугийн хүсэлтээр найз охиноос уучлал гуйх үүрэг авсанаар энэ булан нээгдсэн юм. Харин одоо бас нэгэн залуугийн хүсэлтийг биелүүлэх гэж байна. 

Багш та

Аргыг зааж мөрийг чиглүүлэгч од билээ

Арвин эрдмээр бороо асгаруулах үүл билээ

Алтан тариа мэт найган найгах оюутан, сурагчдаа

Алсын ирээдүйд хөлөглөн хөтлөгч өглөгч билээ

Багш та

Эрдмийн цацрагаар гэрэлтэх наран билээ

Эрлийн замыг дөтлөгч газарч билээ

Энгүй уудмыг нээгч хаалгач билээ

Ээж, ааваас дутуугүй ачтан билээ

Багш та

Оньсыг нээгч түлхүүрийг атгасан шидтэн билээ

Олон хүнийг диваажинд хөтлөгч бурхан билээ

Оюутан сурагчдаа хайраараа энхрийлэх ээж, аав билээ

Оргилох хүслийг дэвжээн асаагч салхи билээ

Багш та

Улс орны хөгжлийг атгагч хэргэмтэн билээ

Угтан тосох ирээдүйг зурах зураач билээ

Шинийг тайлах ухааныг чиглүүлэгч мөрч билээ

Шөнийн тэнгэрт гялалзах алтан гадас билээ.

 

Энэ сайхан шүлгийг МУБИС- ийн багш Баянмөнх танд зориулж байна. Та тэнэгхэн шавиа ууч сэтгэл гарган уучлаарай. 

Шавь: Г. Эрдэнэбаяраас

Эрдэнэбаяраа чи багштайгаа очиж уулзаарай. Багш нь чамайг уучилна гэдэгт итгэлтэй байна. Хүн хүнийхээ итгэлийг дааж амьдарна гэдэг бидэнд байх ёстой нандин сайхан чанаруудын нэг шүү. Багшийнхаа итгэлийг дахин битгий алдаарай. 

 

Шүлгийн эх сурвалж: http://shuleg.blogmn.net/19836/bagsh-ta.html

 

]]>
Tue, 02 Mar 2010 22:04:22 +0800 http://nogunaa.blog.banjig.net/post.php?post_id=384572
<![CDATA[Юм хөгжинө өө гэж.]]> http://nogunaa.blog.banjig.net/post.php?post_id=370535 Манай орон чинь юугаараа баян хулгайчаараа баян тиймүү хэхэ. Тэр тусмаа гар утасны хулгай. Одоо харин гар утсаа хаясан ч, хулгайд алдсан ч санаа зоволтгүй боллоо. Бас нөөтбүүк сүүлийн үед аягүй их алдагддаг болсон. Нөөтбүүкийг ч бас хамгаална ингэж байгаа. Юм хөгжинө өө гэж . Сайхан шүү.

Би суулгуулцан гэж байгаа.

Тэгээд хүнүүст хэрэг болж юу магад гээд оруулчлаа. 

]]>
Wed, 10 Feb 2010 17:46:29 +0800 http://nogunaa.blog.banjig.net/post.php?post_id=370535