Одоо би үүгээр хүссэнээ хийж болно.
  “Газар дэлхий дээр аз жаргал гэж байх боломжгүй гэж ярьдаг хүмүүсийн тухай бодож байлаа. Амьдралдаа бяцхан баяр хөөр мэдрэх гэж яаж шургуу оролдож байгааг хараач. Үүнийхээ төлөө хэрхэн тэмцэж байгааг хар. Амьд амьтан яагаад заавал зовлон шаналал дунд амьдарч байх ёстой юм бэ? Хүн баяр баясгалангаас бусад зүйлийн төлөө амьдарч болно гэж хэн, ямар эрхтэй болоод тэгж шаардаж байгаа юм бэ? Хүн бүр аз жаргал амтлахыг хүсдэг. Хүн, түүний хэсэг, хэрчим болгон нь үүнийг л хүсдэг. Гэхдээ тэр хэзээ ч олж чаддаггүй. Би яагаад тэгдэг юм бол гэж гайхдаг юм. 
"Одоо би үүгээр хүссэнээ хийж болно." цааш унших »
Гоё дуу

Shania Twain- From this moment on гэдэг дуу даа. Ер нь л их гоёо дуу. Анх сонсоод л таалагдсан. Клип нь ч бас. Олон олон хаалганууд... Нэг нь л онгойгоод... 

Заримдаа дотроо бодож байгаагаа юу гэж илэрхийлэхээ мэдэхгүй байдаг даа. Харин зарим нэг дууны үг нь яг хэлэх гээд байгаа зүйлийг минь шүлэглэчихсэн байдаг. Энэ яг л тийм үгтэй дуу. 


(I do swear that I'll always be there. I'd give anything 

and everything and I will always care. Through weakness 

and strength, happiness and sorrow, for better, for worse, 

I will love you with every beat of my heart.) 

 

From this moment life has begun 

From this moment you are the one 

Right beside you is where I belong 

From this moment on 


From this moment I have been blessed 

I live only for your happiness 

And for your love I'd give my last breath 

From this moment on 


I give my hand to you with all my heart 

Can't wait to live my life with you, can't wait to start 

You and I will never be apart 

My dreams came true because of you 


From this moment as long as I live 

I will love you, I promise you this 

There is nothing I wouldn't give 

From this moment on 


You're the reason I believe in love 

And you're the answer to my prayers from up above 

All we need is just the two of us 

My dreams came true because of you 


From this moment as long as I live 

I will love you, I promise you this 

There is nothing I wouldn't give 

From this moment 

I will love you as long as I live 

From this moment on 


Өнөөдөр миний амьдралын хамгийн чухал өдөр

Өнөөдөр миний амьдралын хамгийн чухал өдөр

Амжилт ялалт, зүтгэл ялагдлаар дүүрэн өчигдөр

Нэгэнт өнгөрч одсон

Өнгөрсөн үе бол өнгөрсөн үе

Нэгэнт болоод өнгөрсөн

Нэгээс илүү олдохгүй 

Эргэж ирэхгүй ард хоцорсон цаг хугацаа

Буцаж очоод өөрчилж болохгүй цаг хугацаа

Гэвч би өнгөрсөнөөс суралцаж өнөөдрөө дээшлүүлнэ

Өнөөдөр, энэ л цаг мөч

Надад хайрласан Бурханы бэлэг

Надад байгаа бүхий л зүйл

Баяр хөөр, уйтгар гуниг, ялалт ба шаналлаар дүүрэн ирээдүй 

Надад одоо байхгүй

Ирээ ч үгүй ирээдүйн төлөө би 

Энэ мөчид огтхон ч санаа зовохгүй

Бурхан надад өнөөдрийг өгсөн

Надад байгаа бүхэн энэ болохоор чадлаа би дайчилна 

Өнөөдөр, өөрийн бүх авьяас чадвар, зан чанараа

Гэр бүл, найз нөхөд, зочид гийчиддээ үзүүлнэ

Өнөөдөр хийх ёстой хамгийн чухал зүйлсээ олж 

Эцсийг нь хүртэл чармайн хийнэ

Өнөөдөр тэгж өнгөрөхөд 

Хийж бүтээснээ бахдан харах болно

Тэр үед, чухам тэр үед, өнөөдрөөс гэрэлт ирээдүйг мөрөөдөж

Бурханы хамт ирээдүйгээ би төлөвлөнө

Тэгээд амар тайван, сэтгэл ханамжийг мэдэрч унтаж амарна. 

Ууланд гарч даяан хийе дөө!

Эсгий гутал, нэхий дээл өмсөөд, үүргэвч үүрээд... ууланд гаръя дөө. Уул өөд эцсийн хүчээ шавхан гараад зузаанаас зузаан цасан дээр дээшээ хараад л... харах дуртай тэнгэр нараа ширтээд нэх сайхан хэвтэе. Хүн гэдэг байгалийн амьтаан. Ер нь энэ хотын соёл, утас, компьютер, интернет, мессенжер, машин тэрэг, нийгэм, улс төр, хайр дурлал, хөгжим, кино, бла бла бла............................................бла бла бла бла

Юу юм бэ? Надад байгаа бүхэн намайг тодорхойлдог гэвэл энэ бүхэн байхгүй бол би хэн юм бэ??? Ер нь энэ бүхэн хэнд хэрэгтэй ч юм. Энэ бүхнээс татгалзаад ууланд ан хийж, овоохойд амьдар гэвэл ура хашхираад яваад өгөхөд бэлэн байна.

Хэлбэр хэлбэр бас дахин хэлбэр. Би бөөн хэлбэр. Би заавал тийм байх ёстой. Би энийг заавал сурах ёстой. Би энийг заавал хийх ёстой. Би заавал зовох ёстой. Би заавал тэвчээр хатуужилтай байх ёстой. Би заавал сэтгэлийн хаттай байх ёстой. Би заавал аливааг тайвнаар хүлээн авч тэнгэр шиг байх ёстой. Би заавал хүнээр хайрлуулж, хүнийг хайрлах ёстой. Би сөхөрч болохгүй. Сөхрүүлж чадаагүй хүнийхээ өмнө хорвоо өөрөө сөхөрдөг юм. Битгий сөхөр. Босооч чи. Чи босох ёстой.

Заавал заавал заавал... ер нь энэ ямар утгатай үг юм. Ёстой ёстой ёстой.... ёстой ш дээ. Ёоооооооо одоо болно оо. Би юу ч хүсэхгүй байна. Надад байгаа энэ сэтгэл гэдэг оргүй хоосныг, зүрх гэдэг цусаар дүүрэн хэсэг улаан  махыг минь зүгээр л ор мөргүй арчаад, баллуурдаад арилгаад хаячихаач ээ. Надад хэрэггүй. Надад байгаа юу намайг тодорхойлдог юм??? Нүд үү, хамар уу... Эсвэл энэ толгой юу, толгойн доторх тархи уу, ой санамж уу, сэтгэл үү, дурсамж уу, дурдатгал уу, хүмүүс үү хэн, юу???

Яг юу намайг тодорхойлоод байгаан. Яагаад заавал нарыг үүл халхлах ёстой гэж! Яагаад заавал далай давалгаалах хэрэгтэй гэж. Би яагаад энэ амьдрал гэдэг тоглоомоор тоглох ёстой гэж! Би тогломооргүй байна ш дээ. 

GAME OVER

GAME OVER

GAME OVER

Бүгд өөр өөр
  Бидний амьдарч буй цэнхэр гараг дээр зургаан тэрбум гаруй бурханы бүтээл байх бөгөөд тэдгээрийн аль нь ч нэгэнтэйгээ адилхан биш бүгд цор ганц хувь нандин сайхан бүтээлүүд. Тэгэлгүй яахав би өөрсдийнхөө тухай хүний тухай л яриад байна. Хүмүүс бүгд давтагдашгүй тэс өөр орчлон ертөнц. Тийм ээ би ганц хувь. Энэ миний хамгийн том бахархал. Хэрвээ хорвоогоор дүүрэн яг над шиг хүмүүс байдаг байсан бол мөн хачин юм болноо.
"Бүгд өөр өөр" цааш унших »
Би юу ч харахгүй байна.
Хав харанхуй байна. Би юу ч харахгүй байна. Нүд минь нээлттэй хэдий ч бүртийх гэрлийг ч би олж харахгүй байна. Яагаад вэ? Хүн гэдэг хоёр нүдтэй биш бололтой. Гурав, эсвэл дөрөв ч байж магадгүй. Миний толгойн хэсэгт орших хоёр нүд минь нээлттэй байна. 
"Би юу ч харахгүй байна." цааш унших »
Өөр нэгэн ертөнц
Би эрчүүдийг яг л хаалгатай адилханаар төсөөлдөг.
"Өөр нэгэн ертөнц" цааш унших »
Хорвоогийн чимэг бүсгүйчүүд

 

Бүсгүй минь та ихэмсэг бай
Бүр дээшээ эрхэмсэг орш
Бүрэг зандаа бүү хүлүүл
Бүдэрч унасан ч бардам бай
Бүлээн нулимсаа бага урсга
Бүтэлгүй дурлалдаа бүү гунигла
Бүсгүй заяандаа бяцxан тайвшир
Талын жавар шиг сэхүүн бай
Тангад ном шиг битүү бай
Тааж баршгүй оньсого мэт бай
Тансаг баян танхил бай
Тавилан заяандаа эзэн бай
Бүсгүй минь та ихэмсэг бай

Элгээ тэвэрч бодол уралдуулж
Эмзэг сэтгэлдээ бүү гашил
Ямар ч vед эрхэмсэг бай
Ядуу хоосон , баян ч бай
Яадгаа алдсан тарган ч бай
Ясан хэдрэг шиг туранхай ч бай
Ялгаа байхгүй ихэмсэг бай
Яг одоо дураараа аашил
Янхан гэж дуудсан ч бүү цоч
Ялгуун бөгөөд тэнгэрлиг орш
Янаг болоод тачаангуй дурла
Ямагт харц дээгүүр алх
Яадаг ч бай өөрийнхөөрөө үлд
Уулга алдхад чинь
Эрчvvд сөхөрмөөр
Уян наалинхай эрхэмсэг бай
Уруул давсан vгэнд чинь хотолоороо уярхаар
Уянгалаг болоод тэнгэрлэг орш
Урд чинь би өвдөг сөхрөе
Унаган биеэрээ харцыг минь булаа

Чи өөрөө хайр
Би түүнийг хайрлаж байна. Тэр намайг хайрлахгүй байсан ч, би түүнийг хайрлаж байна. Тэр осолд орж үзэшгүй муухай болсон ч би түүнд хайртай, тэр намайг үзэн ядсан ч би түүнд хайртай. Тэр намайг хараан зүхсэн ч би түүнд хайртай. Тэр намайг доромжлон гутаасан ч би түүнд хайртай. Тэр надаас алсад одсон ч би түүнд хайртай. Хайрын тухай муу муухай бүхнийг тоочсон ч би түүнд хайртай. Тэр хорвоог орхисон ч би түүнд хайртай...
"Чи өөрөө хайр" цааш унших »
Охины минь дурлах залууд илгээх захидал
Х.Болор-Эрдэнэ "Охины минь дурлах залууд илгээх захидал" Сайхан цэцгийг ургуулах гэж цэцэгчин хvн cap, нар, оддыг шинжин, єєрийгєє умартаж, ямх ямхаар дээшлэх ишийг нь энхрийлж, навчийг нь чийглэж, дэлбээлэх анхны нахиаг нь єхєєрдєн ширтэж суудаг гэсэн.  Би бол цэцэгчин хvн. Харин надаас тасарч, сэтгэлээс бvтсэн энэ цэцэг одоо єєр гэрэл рvv тэмvvлж байна. Эгдvvцэн байж ургуулсан энэ эмзэгхэн нахиа ямархуу гоо vзэсгэлэнтэй цэцэг болон дэлгэрч байгааг чи одоо бахдан харж байна, Анх харахдаа л чи тvvнд минь татагдсан бол тvvнтэй vvрд vргэлжлэх болно гэдгийг сайтар тунгаагаарай. Тэгээд мянган жил ч байсан чиний тэр бахдал, чамд аз жаргал хэвээрээ байна гэдэгт итгэлтэй байгаа бол тvvнд минь гараа хvргэж болно. 
"Охины минь дурлах залууд илгээх захидал" цааш унших »
Секс ба дотно харилцаа
  Ш. Ариунаа  Хэн нэгэнтэй дотно байхын тулд яах вэ? Хайр гэж юу вэ? Дотно байдал гэж юу вэ? Та үерхлээс юуг эрж хайдаг вэ?

Дик Пурнел
Оюутны Уриалга сэтгүүлд Доктор Хенри Брэнт: Хосууд над дээр ирээд, “Эхэндээ бэлгийн харилцаа бол сэтгэл татам сайхан санагддаг, Харин дараа нь өөрийнхөө тухай болон хамтрагчийнхаа тухай бодоод үзэхээр, инээдтэй санагдаж эхэлдэг. Үүний дараа бид хоорондоо таарч тохирохоо болин маргалдаж, эцэстээ салдаг. Одоо бол бид өстөн дайснууд л гэсэн үг” гэж ярьцгаадгаас нь харахад тэдэнд адил төстөй тал байна гэж дурдсан байна.

"Секс ба дотно харилцаа" цааш унших »
Томоос том хариуцлага

Явах өдөр минь улам бүр ойртоод л. Түүнийг дагаад хариуцлагаа ухамсарлаж, бас айдас ч нэмэгдэх шиг. Ээж минь тэнд очоод мэс засалд орох юм. Монголд байгаа бүх хүмүүсийг төлөөлөөд би ээжийгээ харж, асрахаар томоос том хариуцлага үүрээд явж байна. Яахав англи хэлэндээ гайгүй ч гэсэн Хангуг хүмүүс англи хэлэндээ муу гэнэ. Бас санаж сарвайх таньдаг хүн байхгүй байдаг. Үнэндээ хариуцлага, айдас хоёр намайг галзууруулах нь. Аав минь өчигдөр орой чухалчилж ирээд л надад хэллээ. За миний охин чи их чухал үүрэгтэй явж байгаа хүн шүү, ээжийгээ хагалгаанд орж байхад сандарч мэгдэж ерөөсөө болохгүй, тэр үед бүх шийдвэрийг чи өөрөө бие дааж гаргана. Өөрөө өөртөө, ээждээ эзэн болж явна шүү гээд л... 

Тэгээд хэлэхээр нь л гэнэт ухаан орсон юм шиг элдвийг бодоод, сэтгэлээ бэлтгэж эхэллээ. 7 жилийн өмнө юмуудаа ээж маань бас хагалгаанд ороод мэс заслын өрөөнөөс орон дээр түрүүлээд гарч ирж байсан үеийг нь санаж байна. Царай нь цонхийгоод цайчихсан, аманд нь хиймлээр амьсгалуулагч зүүчихсэн, яасан их айж байсан гээч, их эвгүй байсан сан. Гэхдээ тэр үед би жаахан охин байсан, бас аав, эмээ, өвөө, ах эгч гээд л ойр дотныхон маань хажууд минь байсан. Одоо харин тэр бүх хүмүүсийг төлөөлөөд би л ганцаараа торойгоод зогсож байх нь дээ. Бүх үр дүнг урьдчилан тооцолгүйгээр юуг ч битгий эхэл гэдэг. Тэглээ ч би чинь насанд хүрсэн том хүн шүү дээ. Одоо л ёстой жинхэнэ том хүн болсон гэдгээ өөртөө батлан харуулах цаг ирж байх шиг байна. 

Ээжийгээ сайн халамжлаад, үүргээ сайн гүйцэтгээд, сайн яваад ирнэ ээ. Надад итгэл, найдвар, бас намайг хайрладаг, дэмждэг хүмүүс минь байгаа. Тэр хүмүүсийнхээ итгэлийг даагаад, зорьсноо биелүүлээд ирье.

БҮХ ЮМ САЙХАН БОЛНО.

 

Нэр төрийн баталгаа
10 сард юмуудаа нэг л гоё нартай өдөр байсын.
Хажуугаар лаг хар машин өнгөрлөө. Яагаав нөгөө Hummer. 
"Нэр төрийн баталгаа" цааш унших »
Би ухаантай л даа. Гэхдээ бас ууртай!
                            Уур... Өвөл гадаа гарахаар бидний амнаас уур гардаг, аа тийн бас нэг айхтар уур байдаг. Тэр нь ухаан самууруулж, уушиг зүрхийг савсалзуулж, байж суух газаргүй болгоод зогсохгүй Нисванис хамтлагийн дуун дээр гардаг шиг Сэтгэлээн сэрээдээд гаргамаар байдалд хүргэдэг сэтгэл зүйн нэг үзэгдэл УУР.  Хүн бүрт уур байдаг. Харин түүнийгээ гадагш гаргаж байгаагаараа л ялгаатай л байдаг. Хүмүүсийг 3 төрөлд хувааж болно гэнэ. 
"Би ухаантай л даа. Гэхдээ бас ууртай!" цааш унших »
Сонсох тусам

Энэ их сайхан дуунууд. Сайхан бүхнийг хүнд бэлэглэх дуртай найз маань сонсож үз гээд санал болгосон юм. Найздаа баярлалаа. Өдөржин гадуур гүйгээд орой гэртээ харих замдаа ч юмуу, эсвэл орон дээрээ нэх сайхан хэвтэж байгаад л сайхан дуу, аялгуу сонсохоор тайвшраад нэг л гоё болдог юм. 

Эрч хүч бэлэглэе!

Ухаант хүн өдөр бүр шинэ амьдрал эхэлдэг. Шинэ амьдралаа өглөө бүр эрч хүчтэйгээр эхэлж байгаарай. Инээмсэглэн сэрээд бүхнийг чин сэтгэлээсээ мэдэр. Энэ аяыг сонсоод үзээрэй. Эрч хүч бэлэглэх шиг л болдог юм байна. 

Урам нэмэх үгс

 

Өчүүхэн зүйлээс асар том үр дагавар гардгийг заримдаа эргэцүүлж суухад... өчүүхэн бага зүйл гэж ... байдаггүй юм байна даа гэж бодогддог.  

Брюс Бартон

Айсуй он жилийн нэг л өдөр та томоохон сорилттой тулгаран тэмцэлдэх юмуу, амьдралдаа асар их харамсан энэлэх болно. Гэхдээ жинхэнэ тулаан энд одоо болж байна. ... Харамсан энэлэх, хэцүү сорилттой нүүр тулах тэр өдрөө арчаагүй ялагдах уу, сүр жавхлантайгаар ялан дийлэх үү гэдгийг одоо л шийдэж байна. Зан төлөв зөвхөн тогтвортой, удаан хугацааны үйл явцаар л төлөвшдөг. 

Филлипс Брукс

“Агуу хэмээн хүлээн зөвшөөрсөн зорилгынхоо төлөө өөрийгөө зориулна гэдэг амьдралын жинхэнэ баяр баясгалан билээ. Энэ хорвоо намайг аз жаргалтай байлгахын төлөө байдгаа зориулахгүй байна гэж гомдоллон, өвчин зовлон, гуниг гансралд автаж, хувиа хичээн түгшиж явдаг өчүүхэн амьтан байхын оронд байгалийн хүч нь бол. Амьдрал маань бүхэлдээ нийгэм, олон нийтэд харьяалагддаг гэж би үздэг болохоор хорвоод тоос хөдөлгөж буй цагтаа үүний төлөө чадах бүхнээ хийх эрхээ эдэлнэ. Насан эцэслэхдээ би хамаг байдгаа шавхтал ашигласан байхыг хүсэж байна. Хэдий чинээ бэрхийг бүтээнэ төдий чинээ би сайн амьдарна. Амьдарч байгаагийнхаа төлөө баяснам. Миний хувьд амьдрал гэдэг зуурхан асаад унтрах зул биш. Гартаа барьж буй хэдэн хоромдоо аль болох хурц дүрэлзүүлээд ирээдүй хойчдоо дамжуулах гайхамшигт бамбар билээ.”

Жорж Бернард Шоу 

“Бусдад үйлчилнэ гэдэг газар дэлхийд амьдарч буй давуу эрхийнхээ төлөө төлж буй төлөөс юм.”

Н. Элдон Таннер 

Хүнтэй байгаагаар нь харьцахад хүн өөрөө өөрийнхөөрөө үлддэг. Хүнтэй ямар байж чадах, ямар байвал зохих тэр хэмжээнд нь харьц. Тэгвэл тэр хүн ямар байж чадах, ямар байвал зохих тийм л хүн болно. 

Гёте

Та адгуус болж хувиралгүйгээр доторх амьтантайгаа наадаж, үнэн мөнийг эдлэх эрхээсээ хагацалгүйгээр худал хуурмагтай наргиж, сэтгэлийн мөс чанараа гээлгүй харгислалтай тулан тоглож чадахгүй. Цэвэрхэн сайхан цэцэрлэгтэй байхыг хүсэж буй хүн хогийн ургамлыг ургуулаад байдаггүй юм. 

Даг Хаммерскольдын 

 

Ухамсарт хүчин чармайлтаараа амьдралаа дээшлүүлж буй хүний хэмжээлшгүй их чадамжаас илүү урам зориг оруулдаг зүйлийг би мэдэхгүй. 

Хэнри Дэвид Торо

Хамгийн чухал зүйлээ аар саар зүйлтэй хэзээ ч битгий хольж хутга. 

Гёте

Итгэлгүй нөхөрлөл байдаггүй. Үнэнч биш бол итгэл байдаггүй. 

Самуэл Жонсон 

Оюун ухааны ухаж үл чадах учир шалтгаан зүрх сэтгэлд бий. 

Паскаль

 

 

Донтогч

Өчигдөр нэг бүсгүй үзсэн киноныхоо тухай клубын уулзалтанд ирсэн залуучуудад ярьж өгсөн юм. Тэр кинонд жирийн л нэгэн эхнэр, эх хүний тухай гардаг. Гэхдээ тэр донтогч. Секст гүн гүнзгий донтсон эмэгтэй. Сексийн таашаал мэдрэх гэж хаана ч хэнтэй ч хамаагүй энгэр зөрүүлдэг эмэгтэй. Гаднаас харсан хэн ч түүнийг тийм гэж мэдэхээргүй, нөхөртэй, хүүхэдтэй. Харин нэг удаа харгис эртэй таараад хамаг биеэ хөх няц болтол нь зодуулчихсан ирээд нөхөртөө мэдэгдээд тэгээд л кино өрнөдөг гэнэ. Гол нь энэ эмэгтэй донтогч байгаагүй гэнэ. Нөхөр нь ажил ихтэй, гэрийн бараа хардаггүй, харсан ч эхнэрээ энхрийлж, халуун дотно байдаггүй байж л дээ. Эхнэр ч хөөрхий янз янзаар л хайр хүсэмжилж байгаагаа ойлгуулж, мэдрүүлэх гээд чадаагүй. Эцэст нь нөгөө хайр хүссэн хүсэл нь дон болж хувираад... Өөрөө хэчнээн хичээсэн яаж ч чадахгүй, сэтгэл зүйч, эмч гээд хандаагүй хүн байхгүй. Нөхөр нь харин эхнэрээ ойлгоод уучилдаг гэсээн. Тэгээд киноны төгсгөлд донтогч эмэгтэй маань эмчилгээнд яваад төгсдөг гэнэ. Эдгэрээсэй билээ.

Сонсоод эхэндээ бодсон л доо. Уг нь өөрөө хичээвэл болчихдоггүй юмуу гэж. Тэгсэн харин энэ дон, донтох гэдэг зүйл чинь миний бодсоноос илүү хүнд зүйл байдаг болтой. Ямартаа ч кино юмдаа л гэж тайвширсан шүү хэхэ. 

Юуны л төлөө амьдраад байна даа гэдгээ сайн санаж байх хэрэгтэй юм шиг. Хүн бүхэн л хайрлаж хайрлуулах хэрэгцээтэй байдаг. Амьдрал гэдгийг бусдад хайраа түгээхийн нэр гэж ойлгоном гэж шүлэглэсэн байдаг шүү дээ. Тийм болохоор хайраа харамлаад сэтгэл дотроо цоожилчихоод байх хэрэггүй байх тийм үү. Бас хайрладаг хүнтэй бол хайртай гэдгээ түүндээ хэлж, анхаарал халамж тавьж байх хэрэгтэй шүү. Хайр гэдэг чинь их сонин зүйл юм шиг байгаан. Хоёр талаасаа их хариуцлагатайгаар арчилж тордож байж цэцэг болон дэлбээлдэг. Арай гэж ургасан цэцэг маань их эмзэгхэн байдаг болохоор нэг л буруу үйлдэл, буруу ойлголцол үүсэхэд тасран унахад бэлэн байдаг ч юмуу. 

За за тэгээд кинонд гарсан шиг явдал бодит амьдрал дээр битгий байгаасай. 


Тайван амгалан
Шөнийн 11. 32. Хийх дуртай зүйлээ хийгээд. Маргааш амралтын өдөр болохоор нэг л сайхан тайван амгалан. 
"Тайван амгалан" цааш унших »
Түүндээ би хайртай байсан
  Лам шарилын толгойн тус зогсоод залбирал уншиж байв. Гэнэт тавин жил ханилсан ханиа оршуулж байгаа настай эр гэнэт “Би түүндээ хайртай байсан” гэж чанга дуугаар цурхиран уйлж эхлэв. 
"Түүндээ би хайртай байсан" цааш унших »
Хүүхдийн цагаахан сэтгэл
 
Тэр өдөр цаг агаар их муу байлаа. Цахилгаан цахиж бороо хувингаар цутгах мэт орж байв. Бяцхан охин өглөө ээжийгээ дуудахад нойрноосоо сэрээд өглөөнийхөө цайг уун бусад өглөөний л адил сургууль руугаа алхахаар гарлаа.

"Хүүхдийн цагаахан сэтгэл" цааш унших »
(Нийт: 137)